1-р улирлын англиар зөв бичих уралдааны ялагчдадаа байр хүргэе.
Уламжлал болгон зохион явуулдаг Spelling Bee тэмцээнийг 3-5-р анги, 6-8-р анги, 9-12-р анги гэсэн ангиллаар 2 үе шаттайгаар зохион явууллаа. Нэг ангилалд өөр өөр бүлгүүд орж байгаа хэдий ч уралдаанд оролцохдоо зөвхөн өөрсдийн ангид таарсан үгийг зөв бичих даалгавартай байдаг болно.
Эхний үе шатыг ангийн бүх суралцагчдын дунд зохион явуулж, анги бүрээс шалгарсан 2 суралцагч 2-р шатанд орон өрсөлдсөн юм. Уг тэмцээнийг жилд 1 удаа зохион явуулдаг уламжлалыг өөрчлөн, энэхүү тэмцээн суралцагчдад ихээхэн үр өгөөжтэй байхыг харгалзан үзэж, улирал бүр явуулахаар төлөвлөлөө.
2-р улирлаас эхлэн доорх хэлбэрээр зохион явуулна. * Ангилал болон үгийн сонголтыг анги тус бүрд таарсан түвшингээр бэлддэг хэлбэр хэвээр байх. Харин уралдаанд зөв бичих үгний 50%-ийг анги тус бүрийн заавал унших англи номнуудаас оруулж байх. * 2-р шатанд оролцох суралцагчдын тоог нэмэгдүүлэн анги бүрээс 1-р шатанд 5 суралцагчийг шалгаруулан оролцуулах. * 2-р шатанд шалгарсан ангилал бүрийн эхний 3 байрыг тодруулан бүх суралцагчдын өмнө өргөмжлөл гардуулах. * 1,2,3,4-улирлын тэмцээнүүд явагдаж дууссаны дараа 5 сард өмнөх улирлуудын 2-р шатанд оролцсон бүх суралцагчид оролцсон эцэг эхчүүдэд нээлттэй байдлаар тэмцээнийг зохион явуулах. * Нээлттэй тэмцээнээс ангилал бүрт 3 суралцагч шалгаруулж 1,2,3-р байр тус бүрд англи номын дэлгүүрээс 60000, 45000, 30000 төгрөгний ном худалдан авах эрхийн бичиг олгоно.
Нэгдүгээр улирлын англи үг зөв бичих уралдааны 2-р шатанд шалгарсан суралцагчдадаа баяр хүргэе.
3-5-р ангийн төрөлд
1-р байр – 4б ангийн сурагч Х.Энэртүшиг
2-р байр – 5б ангийн сурагч Г.Ананд, Э.Тэмүүлэн
3-р байр – 5б ангийн сурагч Н.Биндэрьяа
6-8-р ангийн төрөлд
1-р байр – 6а ангийн сурагч М.Энхсоёл
2-р байр – 7б ангийн сурагч Бат.Анужин
3-р байр – 6а ангийн сурагч Э.Гүнжинлхам
9-12-р ангийн төрөлд
1-р байр – 9а ангийн сурагч О.Тэргэл
2-р байр – 9а ангийн сурагч О.Хангэрэл
3-р байр – 12а ангийн сурагч Э.Ариунтөгөлдөр
5-р сард зохион явагдах нээлттэй тэмцээнд нь амжилт хүсье.