top of page
Search

6-8-р ангийн суралцагчид Америкийн "МС Grаw Hill education" компаний дэлхийн түүхийг судал


Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү дунд сургуулийн хүмүүнлэгийн ухааны судлагдахууны багийн төлөөлөл Б.Мөнхнасан багш Хятад улсын Бээжин хот дахь Америкийн МС Grаw Hill education компани дээр зочиллоо. Тэрээр энэ хичээлийн жилээс 6-8-р ангийн дэлхийн түүхийн хичээлд ашиглагдаж эхэлж байгаа "Discovering our past - a History of the World" сурах бичгийн багш, суралцагчдад зориулсан дижитал хувилбарын эрхийг худалдаж авлаа. Тус дижитал хувилбарын багш суралцагчдын хосолсон эрхийг бид Азийн бүс хариуцсан салбараас тодорхой нөхцлийн дор авч байгаа болно. Тус дижитал хувилбарыг манай суралцагчид ашигласны давуу талаас дурдахад:


➢ Хичээл бүрээр унших арга зүй, тусгай заавар зөвлөгөө байдаг. ➢ Суралцагч хичээлийн бус цагаар тухайн сайтруугаа нэвтэрч, дахин судалж, уншиж сэргээх, мөн дараагийн сэдвүүдийг ч урьдчилан үзэж болно. ➢ Хичээл бүр дээр mp3 тохируулагчтай байдаг нь суралцагчдын сонсгол, дуудлагыг засаж зөв болгон, алдаагүй суралцахад нь дэм болно. ➢ Хичээл бүрт богино хэмжээний бичлэг, сонирхолтой дасгалууд, өөрийгөө сорих жижиг тестүүд байдаг. ➢ Хичээл бүрээс ойлгоогүй хэсгээ тодруулж дахин унших, мэдэхгүй үгээ тодотгон 2 удаа дарахад англиар тайлбар нь гарна гэхчлэн олон төрлийн туслах хэрэглэгдэхүүн байдаг нь суралцагчдын сурах үйлд их нэмэртэй байх болно. ➢ Хичээл бүрийн төгсгөлд гэрийн даалгавар, тестүүд байх бөгөөд суралцагчдын гүйцэтгэлээр хичээлээ хэрхэн ойлгосныг нь багш дор бүрд нь хараад, дүгнэх боломжтой. ➢ Мөн суралцагчид маань хийсэн даалгавраа багшид өгч шалгуулах, шинэ даалгавар авах, хүссэн үедээ ойлгоогүй зүйлээ асуух, харилцан санал бодлоо солилцох зэргээр цаг хэмнэж, хүссэнээрээ суралцах боломжтой.




Latest news

bottom of page