Зорилго
Эрүүл чийрэг, бүтээлч, шинийг эрэлхийлсэн, зорилгынхоо төлөө уйгагүй хичээсэн, насан туршдаа суралцах хүсэл тэмүүлэлтэй иргэнийг байнгын өөрчлөгдөн хувьсаж буй нийгэмд буй нийгэмд бэлтгэх
Үнэт зүйл
-
Шударга байх
-
Хариуцлагатай байх
-
Зөв хандлагатай байх
-
Бусдад хүндлэлтэй байх
Орхон ХаСү сургуулийн сурагчийн шинж чанар

Эрүүл чийрэг: Орхон ХаСү сургуулийн сурагч нь “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг зүйр цэцэн үгийн утгыг сайтар тунгаан ойлгож, бие бялдрын болон сэтгэл зүйн эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг байх;
Бүтээлч: Орхон ХаСү сургуулийн сурагч нь мэдлэг, чадвараа ашиглаж өөрийгөө хөгжүүлэх, сорих, улам сайжруулахын тулд олон ургальч үзлийн чигийг баримтлан, санаачлах, турших, зохион бүтээх зэрэг бүтээлч арга барилд суралцдаг байх;
Шинийг эрэлхийлсэн: Орхон ХаСү сургуулийн сурагч нь шинэ сорилтуудыг авхаалжтай, бүтээлчээр даван туулдаг. Шинэ нөхцөл байдалд уян хатан хандаж, мэдлэг, чадвараа асуудлыг шийдэхэд ашиглах чадвартай байх;
Зорилгынхоо төлөө уйгагүй хичээсэн: Орхон ХаСү сургуулийн сурагч нь аливаа зорьсон зорилго, хүсэл тэмүүлэлдээ хүрэхийн тулд тууштай хичээдэг байх;
Насан туршдаа суралцах хүсэл тэмүүлэлтэй: Орхон ХаСү сургуулийн сурагч нь суралцах дадлыг өөртөө бий болгож, алхам бүртээ ахиц гаргах, сайжруулах тэмүүлэлтэй насан туршийн тасралтгүй суралцагч байх;
Үндэсний хэл, түүх, соёлоо дээдэлдэг иргэн: Орхон ХаСү сургуулийн сурагч нь үндэсний соёл, зан заншил, онцлог байдлыг ойлгож, бусдад түгээн дэлгэрүүлэх сэдэлтэй иргэн болон төлөвших;