top of page

Кембрижийн сертефикатуудаа хүлээн авлаа.

10 дахь хичээлийн жилдээ Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Орхон ХаСү сургуулийн суралцагчид 2024 оны 4-6 дугаар саруудад өгсөн олон улсын шалгалтуудын үр дүн болох сертефикиатуудаа гардан авлаа.

Cambridge Primary Checkpoint шалгалт: 5 дугаар ангийн 89 суралцагч 3 хичээлээр нийт 255 шалгалт өгсөнөөс хамгийн өндөр OUTSTANDING буюу ШИЛДЭГ гэсэн үнэлгээг 18 хувь авсан бол САЙНаас дээших үнэлгээг 73 хувь авчээ.


Cambridge Lower Secondary Checkpoint шалгалт: 8 дугаар ангийн 87 суралцагч 4 хичээлээр нийт 326 шалгалт өгсөнөөс 39 суралцагч хамгийн өндөр OUTSTANDING буюу ШИЛДЭГ гэсэн үнэлгээг авсанаар нийт шалгалтын 32 хувь нь ШИЛДЭГ гэсэн үнэлгээ байлаа. Мөн нийт шалгалтын 84 хувь нь САЙНаас дээших үнэлгээг авчээ.

Cambridge IGCSE шалгалт: 10 дугаар ангийн 83 суралцагч 15 төрлийн хичээлээр нийт 401 шалгалт өгсөнөөс хамгийн өндөр A болон A* үнэлгээг 22 хувь авсан бол B-гээс дээших үнэлгээг 42 хувь авчээ.

Cambridge AS & A level шалгалт: 11-12 дугаар ангийн 81 суралцагч 13 төрлийн хичээлээр 222 шалгалт өгсөнөөс B үнэлгээнээс дээших үнэлгээ 18 хувийг эзэлж буй энэ түвшний шалгалтад бид бүгд цаашид илүү их хичээх хэрэгтэйг санууллаа.


Нийт суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.




Comments


Latest news

bottom of page