top of page

Үндэсний хөтөлбөр

Үндэсний бага боловсролын сургалтын хөтөлбөрийн зорилго: Сурагч нь эх хэл, үндэсний соёл, өв уламжлалаа дээдэлдэг; өөртөө итгэлтэй, бусдыг ойлгож, хүндэтгэдэг; сурах арга барил, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг; эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэдэг иргэн болж төлөвшихөд оршино.

Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн зорилт:

  • Эх хэл, үндэсний соёл, ёс суртахуун, заншил, уламжлалыг мэдэж хүндэтгэх, эх орноороо бахархах, хүрээлэн буй орчноо таних, хайрлан хамгаалах, хүн төрөлхтний хэл, соёлоос суралцах;

  • Авьяас, сонирхол, ур чадвараа нээн илрүүлэх, хөгжүүлэх, оюуны үйл, үйлдлийг гүйцэтгэх арга барил эзэмшиж, сурах хүсэл эрмэлзэлтэй болох;

  • Өдөр тутмын ахуй, амьдралдаа харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах, эрүүл аж төрөх зөв дадал, хэвшлийг эрхэмлэх;

Бага боловсролын сургалтын хөтөлбөр нь сурагчийн танин мэдэхүй; хэл-нийгэм, харилцаа; бие бялдар, зан үйлийн хөгжлийг дэмжинэ. Үүнд:

  • Танин мэдэхүй

- Сэтгэн бодох

- Мэдээлэл, технологитой ажиллах

- Асуудал шийдвэрлэх

  • Хэл-нийгэм, харилцаа

- Бие даан суралцах

- Харилцах

- Хамтран суралцах

  • Бие бялдар, зан үйл

- Эрүүл ахуйн зөв дадал, хэвшилтэй болох

- Үндэсний соёл, ёс суртахуун, уламжлалыг хүндэтгэх

- Байгаль орчинтой зөв харилцах

 

Үндэсний суурь боловсролын сургалтын хөтөлбөрийн зорилго: Сурагч бүр амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг болон сурах арга барил, бие даан бүтээлчээр суралцах чадвар эзэмшиж, үндэсний хэл, түүх, соёлоо дээдлэн хөгжүүлэх, ардчилсан, хүмүүнлэг үзэлтэй иргэн болж төлөвшихөд оршино.

       Суурь боловсролын сургалтын хөтөлбөрийн зорилт: 

  • Шинжлэх ухааны мэдлэг, ойлголтыг эзэмшин, амьдрал үйлдээ хэрэглэх;

  • Сурах хүсэл сонирхолтой, бүтээлчээр шинжлэн судлах болон сурах арга барил, сурах үйлээ өөрөө удирдан суралцах чадвартай болох;

  • Үндэсний хэл, соёл, түүх, уламжлалаа хүндэтгэн, өвлөн хөгжүүлдэг, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдлэн эрхэмлэдэг, хүн, байгаль, нийгэмтэй зүй зохистой харилцдаг иргэн болох

Суурь боловсролын сургалтын хөтөлбөр нь сурагчийн танин мэдэхүй; нийгэмшил, сэтгэл хөдлөл; бие бялдар, зан үйлийн хөгжлийг дэмжинэ. Сургалт, хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагаагаар дараах чадваруудыг хөгжүүлнэ. Үүнд:

  • Бүтээлч сэтгэлгээний: Бүтээлчээр сэтгэх, эргэцүүлэн бодох, асуудал шийдвэрлэх, зохион бүтээх чадвар

  • Нийгэмшил, сэтгэл хөдлөлийн: Харилцах, зохион байгуулах, сэтгэл хөдлөлөө хянах, удирдах, багаар болон хамтарч ажиллах, бусдыг ойлгож, хүндэтгэх чадвар

  • Хувь хүний хөгжлийн: Бие даан суралцах, үүргээ ухамсарлах, хариуцлагатай байх, өөрийгөө хөгжүүлэх, хүлээцтэй, ёс суртахуунтай байх, дасан зохицох, хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй байх чадвар

  • Мэдээллийн технологийн хэрэглээний: Мэдээлэл харилцааны технологиор мэдээлэл олж авах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, ёс суртахуунтай хэрэглэх чадвар

  • Монгол ба дэлхийн иргэний: Олон талт соёлыг ойлгох, үндэсний онцлог, уламжлал болон ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах, зөрчилдөөнийг шийдвэрлэх, оролцоонд тулгуурлан шийдвэр гаргах, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах чадвар

Суурь боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулга

  • Эх хэл болон гадаад хэлний агуулга нь сурагчдын авьяас, чадварт тулгуурлан эх хэл, гадаад хэлийг сонирхон судлахад;

  • Математик, мэдээллийн технологи, байгалийн ухааны агуулга нь зохих шатны мэдлэг, чадвар, дадал, шинжлэн судлах арга барил эзэмшихэд;

  • Түүх, нийгмийн ухааны агуулга нь зохих шатны мэдлэг, чадвар, шинжлэн судлах арга барил, үнэнч шударга, хамтач, энэрэнгүй, эх оронч, хууль ёсыг дээдлэн сахих соёлд суралцахад;

  • Урлаг, дизайн технологийн агуулга нь гоо зүй, ёс суртахууны соёл, үндэсний болон хүн төрөлхтний соёлын үнэт зүйлсэд хүндэтгэлтэй хандах, хамгаалах, бүтээлч эрэлхийллийн аргаар хөгжүүлэхэд;

  • Биеийн тамир, эрүүл мэндийн агуулга нь бие бялдар, эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болох, бусдын эрүүл мэндийн төлөө санаа тавих, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, ур чадвар эзэмшихэд тус тус чиглэсэн байх;

  • ​​

Ерөнхий боловсролын зорилго: Суралцагчийг бие даан сурч, амьдрахад шаардагдах суурь мэдлэг, чадварыг хөгжүүлж, ёс суртахуунтай, хариуцлагатай, ажил мэргэжлийн чиг баримжаатай иргэнийг төлөвшүүлэхэд оршино.

Ерөнхий боловсролын агуулга: Математик, байгалийн ухааны, нийгэм, хүмүүнлэгийн, хэл, харилцааны, бие бялдрын, урлаг, гоо зүйн, цахим болон зохион бүтээх технологийн, иргэний боловсрол, амьдрах ухааны мэдлэг, чадварыг хөгжүүлэх чиглэлийн хичээлүүд байна. Хичээлийн агуулга нь үндэсний болон олон улсын стандартыг харгалзан боловсруулагдсан бөгөөд сурагчдад үндсэн мэдлэг, чадвар, хандлагыг олгох зорилготой.

Ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн авьяасыг дэмжих нэмэлт сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж болно. Ахлах ангийн сургалтын хөтөлбөр нь заавал болон сонгон судлах хэлбэртэй байна. Сургалтын хөтөлбөрт тухайн орон нутгийн түүх, соёл, байгаль, газар зүйн онцлогийг тусган хэрэгжүүлж болно. 

 

bottom of page