СУРГУУЛИЙН ОРЧИН
Сурагчдын бүтээлч, шинийг эрэлхийлсэн, аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор чанарын өндөр шаардлага хангасан хими, биологи, физик, компьютер, STEM лабораториуд, сурагчдын бие бялдар, авьяас билиг, гоо сайхны мэдрэмж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж дэмжсэнээр өв тэгш мэдлэгтэй, чадварлаг иргэдийг бэлтгэх зорилгоор бүжиг, зураг, аэробек, драм, хөгжмийн танхимууд ажиллаж байна.
Багшлахуй ба суралцахуйг идэвхтэй, шинэлэг, үр дүнтэй нөхцөл байдлаар хангах зорилгоор бүх анги танхимд идэвхтэй суралцахуйг дэмжсэн орчныг бүрдүүлснээр сурагчид сургалтын үйл ажиллагаанд оролцоход эергээр нөлөөлж байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулсаар байна.
Сургалтын танхимд сургалтыг удирдан чиглүүлэхэд хэрэглэгдэх биет зүйлсийн хэрэгцээ шаардлагыг хамгийн сайн мэдэх хүн нь тухайн хичээлийн багш учраас сургалтын анги танхимд шаардлагатай зүйлсийн хангамжийг багшийн хүсэлтэд тулгуурлан нийлүүлж, үр дүнг бүртгэн, хичээл нэг бүрээр гаргах аргыг бусад улс орны туршлагаас хэрэгжүүлснээр сургалтын чанарт эерэгээр нөлөөлж байгаа нь харагдаж байна. Ялангуяа байгалийн ухааны хичээлийг судалж байгаа сурагчдын хувьд дадлага ажил хийх, сорил туршилт явуулахад түлхүү анхаарч суралцсанаар мэдээлэл боловсруулах чадвар болон зохион бүтээх сэтгэлгээ нь илүүтэй хөгжиж байгаа нь жил бүрийн шинжлэх ухааны өдөрлөгийн үр дүнгээс харагдаж байна.
Сургалтын орчны томоохон тулах хүч болдог номын сангийн үйл ажиллагааг Орхон ХаСү сургуулийн зүгээс дэмжиж, сургалтад хэрэглэгдэх олон төрлийн материал, ном, сурах бичгээр хангах боломж бололцоог багш сурагчдадаа байнга олгосоор иржээ.






















