top of page
IMG_8406.HEIC
Орхон ХаСү сургуулийн сургалтын хөтөлбөр

Орхон ХаСү сургууль нь сурагчдаа эрүүл чийрэг, бүтээлч, шинийг эрэлхийлсэн, зорилгодоо тууштай, насан туршдаа суралцах хүсэл тэмүүлэлтэй, үндэсний хэл, түүх, соёлоо дээдлэн дэлгэрүүлдэг иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор хичээлээс гадуурх хөгжүүлэх сургалтын хөтөлбөртэй зэрэгцүүлэн “ХаСү интеграцчлал” сургалтын хөтөлбөрийг хөгжүүлж, хэрэгжүүлдэг. 

“ХаСү интеграцчлал” хөтөлбөр​

Picыббыыбture1.png

Үндэсний болон Кембрижийн хөтөлбөрийн хоорондох интеграцчлал: Монгол Улсын хувьд ЕБС-ийн 1-5 дугаар ангийн математик, байгалийн ухаан, англи хэл; 6-10 дугаар ангийн математик, хими, биологи, физик, англи хэл гэсэн хичээлүүдийн сургалтын хөтөлбөрийг Кембрижийн олон улсын ерөнхий боловсролын стандарт, хөтөлбөртэй уялдуулан шинэчилснээр эдгээр хичээлүүдийн хувьд агуулгын нийцэл хийгдсэн. Орхон ХаСү сургуулийн зүгээс 1-5 дугаар ангийн хөгжим, дүрслэх урлаг, 6-8 дугаар ангийн хөгжим, зураг, мэдээлэл зүй гэсэн хичээлүүдийн агуулгын нийцлийг дотооддоо нэмж хийснээр эдгээр хичээлүүдийг заавал судлах хичээлийн хүрээнд интеграц хийн хэрэгжүүлж байна.

​​​Сургуулийн нэмэлт хөтөлбөр: Энэ хөтөлбөрийн зорилго нь сурагчдын хэрэгцээ сонирхол, шаардлагыг дэмжих, үндэсний хөтөлбөрийг олон улсын Кембрижийн хөтөлбөртэй зэрэгцүүлэн судлах үеийн бэрхшээлийг багасгахад чиглэдэг.

Нэмэлт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг хичээлүүд

Дэлхийн түүх, газар зүй: Кембрижийн хөтөлбөрийн хувьд бага болон суурь боловсролын түвшиндээ байгалийн шинжлэх ухааны хичээлүүд нь түлхүү байдаг тул суралцагчдын англи хэлний чадварыг дэмжихэд зориулж эдгээр хичээлүүдийг 6-8 дугаар ангиудад гадаад багш чиглүүлэн заана гэсэн тодотголтой оруулж өгчээ. Ингэснээр сурагчид есдүгээр ангиас эхлэн Кембрижийн сонгон судлах хөтөлбөрийн хүрээнд хүмүүнлэгийн чиглэлийн хичээлүүдээс суралцахад англи хэлний бэрхшээлийн асуудал үүсэхгүй байх давуу тал болдог байна. 

Хоёрдогч хэл (Япон, Солонгос, Герман, Хятад): Сурагчид нэгдүгээр ангиас эхлэн монгол, англи хэлээр хичээлүүдээ зэрэгцүүлэн судалж эхэлсэнтэй холбоотойгоор англи хэл гэдэг нь хоёрдогч гадаад хэл гэхээс илүүтэйгээр суралцах үндсэн үйлдээ ашигладаг хэл болж чаджээ. Иймд Орхон ХаСү сургууль нь 6-12 дугаар ангийн сурагчдад япон, солонгос, герман, хятад гэсэн дөрвөн гадаад хэлнээс нэгийг сонгон судлах боломжийг бий болгосон байна. Ингэхдээ төгсөгчид дээд боловсролоо аль улс оронд эзэмших сонирхол өндөр байгаа, тус хэл нь Кембрижийн хоёрдогч хэлний хөтөлбөрт багтдаг эсэх зэргийг харгалзан үздэг бөгөөд энэхүү хэлний хичээлүүдийн төрлийг нэмэх шаардлагатай нөхцөл бүрдвэл нэмэх, мөн хасах зэрэг боломжууд нь сургуулийн хувьд нээлттэй байдаг байна. 

IELTS, SAT: Энэхүү хичээлүүдийг олон улсын стандарт шалгалтад суралцагчдыг өндөр оноо авахуулах зорилгоор шалгалтын бэлтгэлд зориулан хэрэгжүүлжээ.

Дадлага: 10-12 дугаар ангийн сурагчид зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж, их дээд сургуульд тэтгэлэгтэй элсэхэд давуу тал болдог сайн дурын болон дадлагажих ажлыг гүйцэтгэх зорилгоор зуны амралтаар 10 дугаар ангийн сурагчид 2, 11 дүгээр ангийн сурагчид 3 долоо хоногийн дадлага ажлыг заавал хийдэг байхаар сургуулийн хөтөлбөрт тусгажээ. Энэ нь сурагчдад маш олон төрлийн чадварыг суулгаж өгөхөөс гадна өөрсдийн сонирхож буй мэргэжлээ өөрт нь хэр их нийцтэй эсэхийг мэдэхэд тусалдаг байна.

​​

Орхон ХаСү сургуулийн зүгээс санал болгох Кембрижийн олон улсын хичээлийн тоог нийгмийн хэрэгцээ шаардлага, сурагчдын хүсэл сонирхолд нийцүүлэн нэмэгдүүлэхийг ямагт зорьж, багшлах боловсон хүчин, сургалтын материаллаг баазыг сайжруулсаар ирсэн.

Орхон ХаСү сургуулийн Кембрижийн хөтөлбөрийн хүрээнд санал болгож буй хичээлүүд

3333333.png
bottom of page