top of page
IMG_3930 2.heic

2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ОРХОН ХАСҮ” СУРГУУЛИЙН

НЭГДҮГЭЭР АНГИД СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

  1. Энэхүү журам нь шинээр нэгдүгээр ангид суралцагч элсүүлэн сургахад үүсэх аливаа харилцааг зохицуулахад оршино.

  2. Нэгдүгээр ангид шинээр суралцагч элсүүлэхэд сургуулийн дотоод журам, дүрэм болон энэхүү журмыг баримтална.

  3. БСШУC-ын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/200 дугаар тушаалыг үндэслэн элсэлтийг эцэг, эх, асран хамгаалагч, хүүхэд, сургууль хамтран цахимаар зохион байгуулна.

  4. 2025-2026 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 120 суралцагч элсүүлэн суралцуулна.

  5. Элсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд:

  • Нэгдүгээр шатны элсэлтэд тус сургуульд суралцдаг суралцагчдын төрсөн дүү болон багш, ажилтны хүүхдүүдийг элсүүлэх;

  • Хоёрдугаар шатны элсэлт /Нээлттэй зарлах/

 Хоёр. Элсэлтийн бүртгэл 

  1. Элсэлтийн бүртгэлийг цахим хэлбэрээр 2025 оны 3 дугаар сарын 12-ны 09:00 цагаас 3 дугаар сарын 16-ний 20:00 цагийн хооронд явуулна.

  2. Элсэхийг хүсэгчид https://forms.gle/PPRrq5JGw8QynJBs6 хаягаар цахим хэлбэрээр бүртгүүлнэ. 

  3. Бүртгэлийн хураамж 30,000₮ байна. (Төлбөрийг бүртгэл хийгдэх явцад төлнө.)

Жич: Бүртгэлийн хураамжийг элссэн эсэхээс үл хамааран буцааж олгохгүйг анхаарна уу.

Бүртгүүлэхэд тавигдах шаардлага:

  • 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн байх

  • Бүртгэлийн асуулгын анкетийг бөглөхдөө ( https://forms.gle/PPRrq5JGw8QynJBs6) крилл үсгээр бичиж, асуулга тус бүрийн заавартай сайн танилцаж илгээх

  • Элсэлтийн хураамж төлсөн байх.

 

Гурав. Элсэлтийн сонгон шалгаруулалт

  1. Эцэг, эх, асран хамгаалагч нь хөндлөнгийн комиссын боловсруулсан асуултанд оновчтой хариулсан байдал. (https://forms.gle/PPRrq5JGw8QynJBs6)

  2. Шинээр бүртгүүлэгч нь асуулгад өгөгдсөн зургийн талаар тайлбарлан ярьж /эцэг, эх, асран хамгаалагчийн тусламжтайгаар/ 2 хүртэлх минутанд багтаасан бичлэг хийж, илгээх.

  3. Эцэг, эх, асран хамгаалагчийн асуултанд хариулсан байдал болон хүүхдийн зурагт тайлбар өгсөн зэргийг тус тус үндэслэн элсэлтийн комисс цаашид хамтран ажиллах эцэг, эх, асран хамгаалагчийг сонгож, хүүхдэд 1 дүгээр ангид элсэн суралцах эрх олгоно.

  4. Сонгон шалгаруулалтын дүн мэдээг 2025 оны 3 дугаар сарын 20-ний өдөр бүртгэгдсэн и-мэйл хаягаар илгээнэ. 

 

Дөрөв. Элсэлт баталгаажуулалт

  1. Элсэн суралцах эрх авсан бүртгүүлэгчийн ар гэрлүү сургалтын албанаас  утсаар холбогдож гэрээ хийх нэмэлт мэдээллийг хүргэнэ.

  2. Элсэн суралцах эрх авсан бүртүүлэгч нь  сургалтын гэрээг байгуулснаар элсэлт баталгаажна.

  3. Сургалтын гэрээ байгуулах хугацаанд гэрээ байгуулаагүй тохиолдолд Орхон ХаСү сургуульд суралцахаас татгалзсанд тооцон үл маргах журмаар дараагийн хүүхдэд эрх шилжинэ.

 

Тав. Бусад

  1. Сургалтын гэрээ байгуулсан элсэгч нь 4 долоо хоногийн  бэлтгэл бүлгийн сургалтад заавал хамрагдана. 

  2. Элсэлтийн үеэр болон түүний дараа үүсэх аливаа асуудал, санал гомдлыг сургууль болон түүний томилсон элсэлтийн комисс дангаар шийдвэрлэнэ.

  3. Цахим бүртгэл, элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 88060936, 99060093 дугаараас 09:00-17:00 цагийн хооронд холбогдон авах боломжтой.

 

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН

ОРХОН ХАСҮ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

Элсэлтийн ажилтантай холбогдох

Амжилттай! Хүлээн авлаа.

bottom of page