Language
Монгол | English
И-мэйл шалгах:
И-мэйл:
Нууц үг:

ОРХОН ДУНД СУРГУУЛЬ 2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ШИНЭ ЭЛСЭЛТЭЭ 8 САРЫН 04-НӨӨС ЭХЛЭН АВНА. УТАС: 345547, 99118264, 99295597 


Сургуулийн дэргэд шатрын клуб байгуулан ажиллах сонирхолтой хариуцлагатай, чадварлаг шатрын багш, бүжгийн дугуйлан удирдан явуулах хариуцлагатай, чадварлаг багш тус тус хайж байна. УТАС: 345547, 99118264 

Сургуулийн хаврын аялал сайхан боллоо.

Сургуулийн суралцагчид маань энэ жилийн хаврын аялалаараа Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Далын хавцал ууланд Бурханч лам Г.Пүрэвбатын барьж байгуулсан "Бурхны авшиг оршсон Бүтээлийн хийд" буюу Аглагийн хийдийг үзэж сонирхлоо. Хийдийг үзэж танилцсаны дараа Улаанбаатар хот руу буцах замдаа байгалийн үзэсгэлэнт газар ангиуд өөрсдийн майхангаа барин, хээрийн хоол цай идэж ууцгаан нэгэн өдрийг сайхан өнгөрөөлөө. Мөн суралцагчдын дунд олон сонирхолтой уралдаан тэмцээн зохиогдсон юм.  

Сургуулийн сагсан бөмбөгийн аваргууд тодорлоо.

   

 Орхон” бүрэн дунд сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нь жил  бүр уламжлал болон зохион байгуулагддаг билээ. Энэ жилийн тэмцээний гол онцлог нь шинэ сургуулийнхаа олон улсын стандарт талбайн хэмжээтэй спорт заланд зохион байгуулагдсан юм. Энэхүү тэмцээнд 6-11-р ангиудын 11 багийн нийт 60 гаруй тамирчид хүч чадал, авьяас чадвараа сорин оролцлоо. Амжилтыг нь дурьдвал:

Эрэгтэй:         I байр- 11б анги Алтан медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал

II байр- 10а анги Мөнгөн медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал

III байр- 11а анги Хүрэл медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал

Эмэгтэй:        I байр- 11а анги Алтан медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал

II байр- 9а анги Мөнгөн медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал

III байр- 11б анги Хүрэл медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал 

Сагсан бөмбөгийн тэмцээний бусад зургийг ЭНД  дарж үзнэ үү

 

 
© 2002-2014 "Орхон" Дунд Сургууль
Монгол улс, Улаанбаатар 210136, Чингис хааны өргөн чөлөө, Ш/х-176
Утас: +976-70110655, +976-99295597, +976-99118264, Фах: +976-11-341276
И-мэйл: info@orkhonschool.edu.mn